Шөнийн хотын гэрэлт гудамж


Би хотын төвд аажуухан алхан, шөнийн хотын үзэмжийг ажилаа…

9-н сар сүүлрүүгээ талийчихсан намрын сэрүүхэн орой боловч надад онцгой яарах ажил байхгүй болхоор ингээд алхаж яваан.

TSE_8971

Явган хүний зам дагуух, цэцэрлэгт хүрээлэнгийн хүйтэн төмөр хашлага налан, халаасаа ухан тамхиаа гаргаж ирээд татлаа…

Сэрүүхэн ч гэсэн шөнийн хотын гудамжинд зогсоод, зөрөн өнгөрөх хүмүүсийг хараад л баймаар…

Жиндүү орой зарим хүмүүс нь даарсандаа, зарим нь ажилаа тараад ядарсандаа яаран яаран алхана.

Зарим нь хосоороо хүйтэнд тэврэлдэн, хуучин чулуун сандал дээр даарсанаа ч мэдэхгүй нялуурна.

Харин над шиг хийх ажилгүй зарим хүмүүс нь гудамжинд тамхи татан зогсоно…

Тамхи татдаггүй л байсан болхоос бага байхдаа ч гэсэн би ингэж зогсох дуртай байжээ… Өдөртөө шороо тоос, хог новштой муухай харагдаад байдаг хот маань шөнө болхоороо цөөхөн ч гэсэн хэдэн гэрэл нь асхаар нэг л гоё харагддаг болхоор тэр ч байж мэдэх юм.

Бодит амьдралаас түрхэн ч гэсэн холдож, мөрөөдөлийнхөө ертөнцөөр ёстой дэмийртэлээ тэнэхэд хамгийн тохиромжтой газар бол яг энэ шөнийн хотын гудамж.

Ийм сайхан орой сайхан юм бодох гоё шүү…

Та ч гэсэн энэ хэдэн зургийг үзээд ямар нэгэн сайхан зүйлсийн тухай бодоорой…

TSE_8970

TSE_8974

TSE_9592

За за би аймаар өлсөөд байна харьлаа…

Та ч гэсэн харьдаа…     Маргааш уулзья…. Бака…

Advertisements

6 Responses to “Шөнийн хотын гэрэлт гудамж”

  1. bi ene niitleliiig chini uureer neg harsan..comment bichih gsn chini nudendee naasan skovch ynachihsan hehe..tegeed odoo bichij bn 😀 gydamjaar alhaal gsn chini …. neg dugeer syrgyyliin ter haviar neeh huitend cameraa bariad alhaj bsnaa sanalaa hehe….

  2. tseveenii blogt anh udaagaa orj irev. saihan bolj bn shyy

  3. Сайн уу Цэвээнээ. Анд жаахан ганирхараа юу даа.

    Блог нь сайхан болжээ. Зочилж байх болноо.

  4. Ih goy bichjee. nudend haragdchihlaa. hehe. bas zurguud ih taalagdlaa

  5. hi shan blog boljee..

  6. saak umaa naizaa setgel hudulj bn

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: