Mongolian Rugby Tour Asian Five Nation Uzbekistan 2009


Энэ удаагийн нийтлэл дээ өнгөрсөн 2009 оны 6 сард Узбекистан улсын Ташкент хотноо болсон Asian Five Nation Tour тэмцээнд Монголын Регбийн шигшээ баг маань хэрхэн оролцсан тухай нийтлэж байна.

Цуврал нийтлэлийн маань эхнийх нь агшин.мн сайтан дээр нийтлэгдсэнийг эрхэм уншигч та мэдэж байгаа байх. Ингээд 2-р хэсэг танд хүрэхд бэлэн болоо.  Бидний аялалын 3 дахь өдөр буюу 2009 оны 06 сарын 10 н. Энэ өдөр бидний хувьд маш чухал өдөр байлаа. Хамгийн анханы тэмцээн бөгөөд Кыргизстаны шигшээ багтай халз тоглох тоглолт байсан юм. Эхний үед Монголын шигшээ багийн давамгайлалтаар 15-10 харьцаатай дууссан.

Манай залуус ч анхны олон улсын тэмцээн гэхэд маш сайн тоглож байсан юм. Ингээд Монголын талын эхний Пеналтыг шүүгч заалаа.

Монголын багийн Лидер Дашдэндэв торгуулын цохилтыг хийхээр зогсож байгаа нь..

Кыргизын баг бол манай Монголын шигшээ багийг бодвол урьд нь олон удаа Узбекийн шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийсэн туршлагатай баг байсан юм.  Хөрш орнууд учир ямартай ч жил нэг удаа нөхөрсөг тоглолт хийдэг байсан юм. Гэхдээ манай залуусын удаа дараагийн хүчтэй довтолгоог зогсоох гэж нилээн сандралдаж байлаа.

Энэ тэмцээний үеэр хамгийн хол явсан Монголын шигшээ багийн  MAUL. Манай залуус Кыргизын багийг түрж яваа бөгөөд эсрэг баг маань албаар унах юмуу аль нэг тийш нь эргүүлсэн санаатай дохиолдол гаргах юм бол шууд манай талд пеналт өгөх байлаа. Үнэхээр энэ MAUL-г Кыргизчүүд зогсоож чадахгүй маш их сандарсан.

Түрсээр л…

Багийн ахлагч Хосоо бөмбөг аван MAUL-н араас сугран гарч довтоллоо…

Манай баг бөмбөгөө цэвэрлэж байгаа нь…

Шигшээ багийн тамирчин Билэгтийн TRY… Хэдийгээр манай залуус энэ удаагийн тоглолтонд сайн тоголсон боловч туршлага зарим талаараа маш их дутаж байлаа. Бас энэ дээр нэмж хэлхэд Хонг Конгийн эмэгтэй шүүгч хэтэрхий нэг талыг баримталсан шийдвэр олон гаргаж байсан гэж би хувиаасаа бодож байгаа. Манай багийн 3 хүн шар хуудас авч торгуулын сандалд суусан бөгөөд 2 үед 3 хүнгүй 12 лаа 14 хүний эсрэг тоглоно гэдэг маш хүн байсан. Ингээд харамсалтайгаар эхний тоглолтондоо манай Монголын шигшээ баг Кыргизстаны багт хожигдлоо. Хожиж болох байсан уу гэвэл хожих маш их боломжтой байсан. Үнэхээр манай залуус хүчтэй байлаа. Гэхдээ унасан бөхд шалтаг мундахгүйн үлгэрээр элдэвийг тоочоод яахуу. Энэ хожигдолоос манай залуус их юм ойлгож авсан байхаа

Хожигдол хатуу…



Гэхдээ энэ бол дөнгөж эхлэл… Давуу чадалтай хэрнээ хожигдсондоо залуус шар нь хөдлөн дуугуй сууцгана. Бүгд л дор бүрнээ цухалдаад л…

Тоглолтын дараа 2 баг бие биендээ баяр хүргэлээ. Кыргизстан Узбекистан 2 улс нь хил залгаа хөрш улсууд бөгөөд хилийн маш их маргаантай газартай байдаг юм байна лээ. Тийм ч учираас бие биенийгээ үзэж чаддаггүй үзэн ядалцдаг уур амьсгал ард түмнийх нь дунд байдаг юм шиг санагдсан. Кыргизстан Монголын шигшээ багийн тоглолтын үеэр Монголын шигшээ багийг дэмжисэн хөгжөөн дэмжигч Узбекистаны балешигууд… Дурсгалын зураг авхууллаа…Ингээд манай шигшээ баийнхан амархаар буудалруугаа явлаа. Нөгөөдөр нь биднийг бас нэг тэмцээн хүлээж байгаа…

Үргэлжилэл бий…

4 Responses to “Mongolian Rugby Tour Asian Five Nation Uzbekistan 2009”

  1. uuhai uuhai uuhai ah naraa mundag bna bi ene sportoor hicheeleley haana hend handah we bi 192 sm undurtei 23 nastai erdenet hotod amidardag. anhaa_od @yahoo.com

  2. ahnara sain bna amjilt xvsii

  3. hi yu bna ah naraa 82 surguuliin bagiin axlagch bna

  4. hi yu bnda ax naraa bi 28 surgulinx bna

Leave a reply to jasrai Cancel reply