Хэен Хуар Цагаан Шаазан


Хэен Хуар Цагаан шаазан

Шинийн нэгэний орой тэнгэрт тогтсон үүлгүй айл хотолоороо дээл хувцасаа шинэчилэн идээ будаагаа өрөн золгож уулзсаныхаа баярын тэмдэглэн байлаа. Догсомпэрэнлэй хошуу ноён эртнээс нааш найр хурим баяр ёслолыг өргөн дэлгэр элбэг дэлбэг хийдэг учир шинийн нэгэний энэ өдөр хүний хөл өргөө гэрт нь дүүрэн байлаа. Угаас найр зугаад дуртай Догсомпэрэнлэй ноёныг хүрээний хэдэн аальгүй хүүхэнүүд До ноён хэмээн авгайлах эрхлэхийн аль нь болох нь мэдэгдэхгүй дуудах бөгөөд До ноёны хатан Долгор үүнд нь их л тавгүйрхэнэ.

Ноёны өргөө цагаан гэрийг тойрон энд тэндхийн найр зугаанд дуртай хэдэн  ноёд хатадаа дагуулан ирсэн байх ба согтон гиюүрсэн хоолойгоор арван тавны сар дууг аялах гонгинохыг хоршуулан дуулж суутал хаалга онгойж гаднаас зочид орж ирлээ. Халамцуу хүмүүс ч дуулахаа сунжируулан зогсоож үүд тийш хархад гэрийн баруун хойморт байсан До ноёны эгч Чүлтэмдулам зочидод хандан  За дээшээ сууцгаа хэмээв. До ноён бага зэрэг дунайртсан нүдээр ямар зочид ирсэнийг хархаар инээвхийлэн үүдрүү хандтал хүрээний хэдэн ганган хүүхэнүүд эрхэм ноёнтой золгохоор ирсэн байх ба тэдний дунд байдагаараа гоёж гоодон хацар ам нь улайн нүдэнд нь ус гүйсэн Алтан хүүхэн зогсож байлаа. До ноён харин барьц алдан сандарч тэвдэн бушуухан архитай аягандаа хошуугаа дүрлээ.

Зочид ч инээлдэн бие биеэ нударсаар гэрийн зүүн хойморт сууцгаалаа. Найрын зочид ч үргэлжилүүлэн найрлаж дуулсаар… Харин До ноёны санаанд урьдны явдал бодогдоно. Олноо өргөгдсөний дөрөв дүгээр оны өвлийн эхэн сарын шинийн арван тавны өдөр Жийжүү хотод зорчихдоо Алтан хүүхэнтэй сэм учир ургуулсан нь ам сул этгээдийн балагаар яван явсаар хошуу олонд мэдэгдэн Долгор хатаны сонорт хүрсэн учираас ийнхүү тавгүйтэн суух ажээ. Ингэж байтал гэрийн баруун хойморт халамцан суусан Төмөр ноёны хүү Хангал: За Алтаа нэг сайхан дуу бариаач гэж хэллээ…..

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: